Байгалийн түүхийн музейн барилгыг нурааж эхэлсэн үү

Админ
2019/11/24

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд Эрх зүйн соёл НҮТББ-ын нэхэмжлэлтэй, Монгол улсын засгийн газарт холбогдох захиргааны хэргийн урьдчилсан хэлэлцүүлгээр өнгөрсөн сард Байгалийн түүхийн музейн барилгыг нураах ажлыг хойшлуулсан. 

 

Урьдчилсан хэлэлцүүлгээр нэхэмжлэгчийн хүсэлтийн зарим хэсгийг хангаж, Засгийн газрын 2019 оны 280 дугаар тогтоолын 2 дугаар зүйлийн 2.3-т “Байгалийн түүхийн музейн хуучин барилгыг буулгаж, тухайн газарт “Чингис хаан; музейн барилгын зураг төслийг боловсруулан барих, шаардагдах хөрөнгийн эх үүсвэрийг Монгол Улсын 2020 оны төсвийн төсөлд тусгуулах” гэж заасан хэсгээс эхний хэсэг болох “Байгалийн түүхийн музейн хуучин барилгыг буулгаж” гэх хэсгийг болон Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам, АЯА ХХК нарын хооронд 2019 оны 10 дугаар сарын 15-ны өдөр байгуулсан захиргааны гэрээг  тус тус уг хэрэг эцэслэн шийдвэрлэх хүртэлх хугацаагаар түдгэлзүүлж шийдвэрлэсэн.

 

Тэгвэл сүүлийн үед цахимд Байгалийн түүхийн музейн барилгыг нурааж эхэлсэн гэх мэдээлэл тарж эхэллээ. 

 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна