АНУ-д баривчлагдсан С.Төмөрбатыг удахгүй Монголд авчирна

Админ
2019/11/28

Өнгөрсөн зургаадугаар сард Ерөнхийлөгч Х.Баттулга зарлиг гарган, 17 шүүгчийн бүрэн эрхийг түдгэлзүүлсэн. Тэдний нэг нь Нийслэлийн захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч С.Төмөрбат.

 

Тэрбээр Салхитын мөнгөний ордтой холбоотой хэргээр АТГ-т шалгагдаж байгаад Ерөнхийлөгчийн зарлиг гарахтай зэрэгцэн хил давж, АНУ руу зугтсан юм.  Гэвч түүнийг “АНУ-ын хил дээр их хэмжээний ам.доллар авч яваад саатуулагдсан, АНУ-аас цагаачлал хүссэн” гэх мэдээлэл гарч байсан ч батлагдаагүй. 


Тэгвэл АНУ-ын хуулийн байгууллага шүүгч С.Төмөрбатыг саатуулжээ. Тодруулбал, түүнийг АНУ-д түр оршин сууж байсан орон сууцнаас нь тус улсын цагдаагийн байгууллагынхан баривчилсан байна. Мөн энэ талаар АТГ-ын тусгай баг түүнийг удахгүй Монголд авч ирэхээр болсон гэх мэдээлэл байна. 


С.Төмөрбат нь Монгол Улсын гавьяат хуульч Л.Бямбаагийн хүү бөгөөд ээж нь Салхитын мөнгөний ордын өмгөөлөгчөөр ажиллаж байхдаа бусдад их хэмжээний авлига дамжуулсан хэрэгт холбогдсон. Тэрбээр хорих 461 дүгээр ангид хоригдож байхдаа нас барсан.
Түүний үхлийн талаар “Амиа хорлосон, хүүгээ энэ хэрэгт холбоогүй хэмээн гэрээслэл үлдээсэн” гэдэг.

 

Харин энэ талаар С.Төмөрбат “Манай ээж амиа хорлох сэтгэл зүйтэй хүн биш. Мөн хууль хяналтын байгууллагынхан хаана хорьж байгааг нууцалсан нь сэжиг төрүүлж байна” хэмээн мэдэгдэж байсан билээ. 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна