Д.Болд: З.Энхболдоо ухаан чинь өндөртэйгээ адилхан богино юм 

Админ
2019/11/28

Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболдын нэгэн жиргээ Төрийн соёрхолт Д.Болдыг нэлээд бухимдуулжээ. Их эзэн Чингис хааны мэндэлсэн Монгол бахархлын өдөр тохиож, Төрийн ордны ёслол хүндэтгэлийн Их танхимд “Чингис хаан” одонг “The HU” хамтлагт олгосоны дараа “K-pop ийг дууриасан M-pop ямарч амжилт олоогүй” хэмээн жиргэсэн нь урлаг соёлынхон дунд ярианы сэдэв болоод байна. М-рор урсгалыг Монголд үндэслэгч нь  “B production”-г үүсгэн байгуулагч, Камертон хамтлагийн гишүүн, Төрийн соёрхолт Д.Болд юм.
Дуучин Д.Болд ч мөчөөгөө өгсөнгүй. Миний хийсэн бүтээснийг З.Энхболд та хэмжихгүйээ. Таныг жоохон байхад би дуулаад явж байсан юм. Одоо та том болж. Гэхдээ ухаан чинь өндөртэйгээ адилхан богино юм” хэмээн жиргэсэн байна. 
 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна