Баримт: Улаанбаатар хотын ой санамж болсон Соёлын өвийг устгаж байна

Админ
2019/11/28

Байгалийн түүхийн музейн барилгыг ашиглалтын шаардлага хангахгүй хэмээн газар чөлөөлөх шийдвэрийг Засгийн газраас гаргасан. Уг шийдвэрийг эсэргүүцсэн иргэн Ц.Уянга тэргүүтэй нийслэлийн иргэдийн нэхэмжлэлээр үүссэн нийслэлийн соёлын өвийг нураах 280, 281 дүгээр тогтоол болон Соёлын өвийн хуулийг зөрчсөн төрийн шийдвэрийн эсрэг шүүх хурлаар тус музейн барилгыг нураах тендерийг түдгэлзүүлэх шийдвэр гаргасан.

 

Гэтэл барилгыг буулгаж байгаа үеийн гэрэл зургуудаас дээрх тайлбар, мэдэгдэл огт үндэслэлгүй болох нь тодорхой харагдаж байгаа талаар иргэн Ochbayar Gerel цахим хуудснаа бичжээ.

 

Тодруулбал:

 

Нэг. Дээврийн баруун хойд талын бороо, салхинд хамгийн их цохигддог хэсгийн модон шувуу нуруу илжирч, хөгцрөх нь битгий хэл шинээрээ байгааг гэрэл зургаас (№02-04) харж болно.

 

Хоёр. Мөн суурийн тоосго үйрч бутарсан зэргээр сүр бадруулж ярьсан мэдэгдэл бас л ор үндэсгүй гэдэг нь батлагдаж, нэг ч тоосго муудах нь бүү хэл шинээрээ шахуу, бас суурь, хана, багана огт суулт өгөөгүй байна. (Гэрэл зураг №05-06)

 

Гурав. Барилгын дотор талын давхар хоорондын модон дам нуруу, хучилт нь хүний дээрээс нурж унах байтугай дүнз моднууд нь хотойлт өгөөгүй бас л шинээрээ байна. (Гэрэл зураг №07-09)

 

Нөхцөл байдал ийм байхад Байгалийн түүхийн музейн барилгыг буулгаж байгаа нь тус барилгыг хэлмэгдүүлж, олон нийтийг буруу мэдээллээр төөрөгдүүлж, Улаанбаатар хотын ой санамж болсон Соёлын өвийг устгаж байгаа үйлдэл болж байна гэсэн байна.

 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна