ШИНЭ намын дүрмийн өөрчлөлтийг бүртгэхээс татгалзлаа

Админ
21 цаг 20 минутын өмнө

Шударга Иргэдийн Нэгдсэн Эвсэл намын дүрмийн өөрчлөлтийг бүртгэхээс татгалзлаа.

 

Шударга Иргэдийн Нэгдсэн Эвсэл намын дүрэмд орсон нэмэлт, өөрчлөлтийг бүртгүүлэх тухай тус намаас гаргасан хүсэлтийг Дээд шүүх 2019 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр хянан хэлэлцлээ.

 

Улсын Дээд шүүх дээрх хүсэлтийг хэлэлцээд тус намын дүрэмд оруулсан өөрчлөлтийн талаар ирүүлсэн баримтууд нь Улс төрийн намын тухай хууль, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуульд заасан шаардлагыг хангаагүй гэж үзэж, бүртгэхээс татгалзаж шийдвэрлэв.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна