Хүүхдийн мөнгийг хүсэлт гаргасан хүүхэд бүрт олгохоор боллоо

Админ
2019/11/28

УИХ-ын чуулган хуралдаанаар С.Бямбацогт тэргүүтэй гишүүдийн өргөн барьсан Хүүхдийн мөнгөн тэтгэмжийн талаар авах зарим арга хэмжээний тухай тогтоолын төслийг хэлэлцэж, баталлаа.

 

Ингэснээр амьжиргааны түвшинг нь харгалзан олгож байсан хүүхдийн мөнгийг 2020 оны нэгдүгээр сараас эхлэн хүсэлт гаргасан хүүхэд бүрт олгохоор болж байна.

 

Үүнд шаардлагатай нэмэлт санхүүжилтийг 2020 оны төсөвт суулган баталсан. 

 

Тогтоолын төслийг санаачлагчид өрхийн мэдээллийн нэгдсэн санд бүртгэлтэй нийт хүүхдийн 90 орчим хувь нь хүсэлт гаргаж хүүхдийн мөнгө авна гэж тооцжээ.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна