Н.Номтойбаяр: Талийгаач Г.Батхүүгээс илэрсэн архи манай өрөөнд байсан архи мөн эсэхийг шинжилж тогтоогоогүй

Админ
2019/11/29

УИХ-ын дэд дарга асан, АН-ын дэд дарга Г.Батхүү өнгөрсөн тавдугаар сарын 17-ны орой Төрийн Ордонд амь насаа алдсан билээ. Түүний амиа алдсан хэргийг Ардчилсан намынхан гадны нөлөөтэй байж болзошгүй хэмээн хардаж байгаагаа мэдэгдэлдээ дурдсан.


 Тус мэдэгдэлд “Төрийн тусгай хамгаалалттай, онцгой объект болох Төрийн ордны баруун жигүүрт өндрөөс унасан байх магадлалтай, амь насаа алдсан нь гадны нөлөөтэй байж болзошгүй гэсэн хардлагыг төрүүлж байна. Төр нийгмийн зүтгэлтэн агсан учир битүүлгээр амь насаа алдсан энэ хэргийн талаар холбогдох хууль хяналтын байгууллага одоог хүртэл тодорхой мэдээлэл өгөлгүй, хэвлэлд хаалттай байна” хэмээж байсан.  Учир нь хамгийн сүүлд 2019 оны дөрөвдүгээр сард бүх төрлийн шинжилгээ оношлогоонд хамрагдаж, эрүүл мэндийн хувьд ямар нэг өвчингүй гэдэг нь нотлогдсон байсан юм. 

 

Хууль хяналтын байгууллага тус хэргийг өнөө хэр шалгаж байгаа ч төдийлөн ахиц гаргаж чадахгүй байгаа. Гэхдээ УИХ-ын нэгэн гишүүнийг уг хэрэгт холбогдуулан шалгаж байгаа талаар мэр сэр мэдээлэл гарсаар өдийг хүрсэн. Тэгвэл өчигдрөөс УИХ-ын гишүүн Н.Номтойбаярыг уг хэргийн талаар худлаа мэдээлэл өгсөн хэргээр яллагдагчаар татсан гэх мэдээлэл гарч, гишүүн ч тус  мэдээллийг баталлаа. 

 

УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр өчигдөр өөрийн цахим хуудсаараа дамжуулан Мөрдөн байцаах албаны дарга, Цагдаагийн хурандаа Д.Отгонжаргалд хүсэлт гаргаснаа нийтэлжээ. 

 

Тус хүсэлтэд “Г.Батхүү агсны хэрэгтэй холбогдуулж гэрчийн мэдүүлэг 3 удаа өгснөө дурдаад, хүсэлтийнхээ төгсгөлд, “Эрүүгийн хуулийн 21.2-т заасан зориуд худал мэдүүлсэн үндэслэлээр намайг яллагдагчаар татаж байгаа нь өөрөө худал бөгөөд хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байгаа тул хэрэг бүртгэлийн хэргийг хаах саналаа Нийслэлийн Прокурорын газарт гаргаж өгөхийг хүсч байна” гэсэн байна. 
 

 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна