Цаг агаар: Өнөө маргаашдаа нутгийн зүүн хэсгээр цас орж, салхи шуургатай байхыг анхааруулж байна

Админ
2019/11/29

Малчид, тээвэрчид, иргэдийн анхааралд:

Өнөө маргаашдаа нутгийн зүүн хэсгээр цас орж, салхи шуургатай байхыг анхааруулж байна.

 

 

2019 оны 11 дүгээр сарын 29-ний 20 цагаа­с 11 дүгээр сарын 30-ны 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчил­сан мэдээ:

БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР:  Солигдмол үүлтэй. Шөнөдөө нутгийн хойд, өдөртөө нутгийн зүүн хэсгээр ялимгүй цас орно. Салхи баруун хойноос секундэд  6-11 метр. Завхан голын эх, Хүрэн бэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 30-35 градус, өдөртөө 17-22 градус, Алтайн өвөр говиор шөнөдөө 9-14 градус, өдөртөө 3-8 градус, бусад нутгаар шөнөдөө 18-23 градус, өдөртөө 9-14 градус хүйтэн байна.

 

ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР:  Үүлэрхэг. Шөнөдөө нутгийн зүүн хэсгээр, өдөртөө зарим газраар цас орж, явган шуурга шуурна. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, өдөртөө зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Дархадын хотгор, Хөвсгөлийн уулсаар шөнөдөө 25-30 градус, өдөртөө 17-22 градус, Хангай, Хэнтэйн уулархаг нутаг, Эг-Үүр, Орхон, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө  22-27 градус, өдөртөө 12-17 градус, бусад нутгаар шөнөдөө 18-23 градус, өдөртөө 8-13 градус хүйтэн байна.

 

ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР:  Үүлэрхэг. Шөнөдөө ихэнх нутгаар, өдөртөө нутгийн зүүн хэсгээр цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 5-10 метр, зарим үед  секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө 15-20 градус, өдөртөө 9-14 градус хүйтэн байна.

 

 

ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Үүлэрхэг. Шөнөдөө ялимгүй цас орно. Өдөртөө цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Шөнөдөө 23-25 градус, өдөртөө 10-12 градус хүйтэн байна.

 

ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Цас орохгүй. Салхи шөнөдөө баруун хойноос, өдөртөө баруун өмнөөс  секундэд 6-11 метр, Арц Богдын өвөр хоолойгоор секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө Дундговийн нутгаар 14-19 градус, бусад нутгаар 10-15 градус, өдөртөө бүх нутгаар 5-10 градус хүйтэн байна.

 

УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Шөнөдөө ялимгүй цас орно. Өдөртөө цас орохгүй. Салхи шөнөдөө баруун хойноос, өдөртөө баруун өмнөөс  секундэд 6-11 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 23-25 градус, бусад хэсгээр 19-21 градус, өдөртөө 12-14 градус хүйтэн байна.

 

 

2019 оны 12 дугаар сарын 01-нээс 12 дугаар сарын 05-ныг хүртэлх цаг цаг агаарын урьдчилсан төлөв:

 

 

 

 

 

1-нд төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 2-нд Хэнтэйн уулсаар, 3-нд зүүн аймгуудын нутгийн зарим газраар ялимгүй цас орно. Салхи ихэнх хугацаанд нутгийн зүүн хагаст секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. Нутгийн зүүн хэсгээр хүйтэрч Дархадын хотгор, Хөвсгөлийн уулс, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Эг-үүр голын хөндийгөөр шөнөдөө 30-35 градус, өдөртөө 19-24 градус, Хангай, Хэнтэйн уулархаг нутаг, Орхон, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 22-27 градус, өдөртөө 14-19 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 13-18 градус, өдөртөө 2-7 градус, бусад нутгаар шөнөдөө 19-24 градус, өдөртөө 8-13 градус хүйтэн байна.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна