Гоёл наадмын Топ модель өнөөдөр тодорно

Админ
2019/11/30

Монголын загвар зохион бүтээгчдийн ур ухаан, оюун билэг шингэсэн бүтээлүүдийг олон нийтэд танилцуулах  “Гоёл” наадам 32 дахь удаагаа болж байна.  

 

Тус наадмыг угтсан  загварын долоо хоног  Блью Скай зочид буудалд эхэлж, өнөөдөр шилдгийн шилдгээ Соёлын төв өргөөнд тодруулах гэж байна. Монголын дизайнеруудын холбооноос зохион байгуулдаг уг наадмаар оны “Топ” модель, шилдэг загвар зохион бүтээгч, үсчин, нүүр будагчдыг шалгаруулах юм.

 

Топ моделиор 2016 онд Х.Уянга, 2015 онд Х.Бадамгэрэл нар шалгарч байв. 2017 онд шаардлага хангах хүн байхгүй гэсэн үндэслэлээр тодруулаагүй.  Харин 2018 онд Т.Халиунаа, 2019 онд Н.Сарнай топ моделиор тус тус шалгарчээ.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна