“The Pussycat Dolls” хамтлаг эргэн нэгджээ

Админ
2019/11/30

 “The Pussycat Dolls” хамтлаг эргэн нэгдэж байгаа тухай дуучин Николь Шерзингер “Инстаграм” хуудсаараа дамжуулан мэдэгджээ.

 

“Бид эргэн ирж байгааг мэдэгдэхэд таатай байна. Аялан тоглолт ирэх онд Их Британид эхэлнэ” хэмээн тэрбээр тэмдэглэжээ.

 

Хамтлагийн бүрэлдэхүүнд Кармит Бачар, Эшли Робертс, Жессики Сатта, Кимберли Уайатт, Николь Шерзингер эргэн орж байгаа нь тодорхой болжээ. Харин дуучин Мелоди Торнтон нэгдэхгүй аж.

 

Хамтлагийн гишүүд дуучин Николь Шерзингерийн сүүдэр дор байхаас залхаж байна гэх дуулиан дэгдэж, “The Pussycat Dolls” хамтлаг тарснаас хойш арван жилийн дараа ийнхүү дахин нэгдэж байгаа аж. 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна