Нуурын мөс цөмөрч, нэг хүн амиа алджээ

Админ
2019/12/02

Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумаас Хилийн 0165 дугаар ангийн Даянгийн зургаадугаар заставын чиглэлд иргэн А-гийн жолоодож явсан “Стивр” загварын том оврын ачааны автомашин осолдсон хэрэг өчигдөр гарчээ.

 

Тодруулбал, Баян-Өлгий аймгийн Сагсай сумын Даян багийн Даян нуур гэдэг газарт сумын төвөөс баруун хойд зүгт 148 км-т нуурын мөс цөмөрч, осол гарсан байна. Осолдсон иргэн 25 настай А нь ганцаар явсан бөгөөд цогцсыг тус нуурын баруун урд эргээс 400 метр, 3 метрийн гүнд гурван удаа шумбалт хийж гарган авсан аж.

 

Ослын тухай дуудлага мэдээлэл Баян-Өлгий аймгийн Онцгой байдлын газар өчигдөр 05:30 цагт ослын дуудлагыг хүлээн авсан байна. Аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 31 дүгээр ангийн найман алба хаагч, Хилийн 0165 дугаар ангийн дөрвөн алба хаагч, тус багийн Засаг даргаар ахлуулсан 50 иргэн, нийт 62 хүн ослын газар очиж, ажиллажээ.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна