Монгол улсын иргэн болсон Дэлхийн аварга С.Моллаейд Асашёорюү Д.Давгадорж гурван өрөө байр бэлэглэжээ

Админ
2019/12/03

Ираны жүдоч, ДАШТ-ий алт, хүрэл, Азийн наадмын мөнгө, Ази тивийн АШТ-ий нэг мөнгө, хоёр хүрэл медальт Саид Моллаей иргэншлээ сольж, Монгол Улсын нэрийн өмнөөс барилдахаар болсон талаар бид өчигдөр мэдээлсэн. 

 

Жүдо бөхийн эрэгтэйчүүдийн 81 кг-д барилддаг, 27 настай С.Моллаей тэрбээр Монгол Улсын шигшээ багийн тамирчин болж анхны тэмцээндээ хүчээ сорихоор бэлтгэлээ базааж байгаа бөгөөд 12 дугаар сарын 12-14-нд БНХАУ-ын Жиндао хотод болох “World masters” тэмцээнд оролцохоор бүртгүүлсэн байна. 

 

Тэгвэл иргэншлээ сольж Монгол Улсын иргэн болсон Ираны алдарт бөх, Дэлхийн аварга С.Моллаей монголын спортынхон халуун дотноор хүлээж авч байгаа бололтой.  Асашёорюү Д.Давгадорж гурван өрөө байр бэлэглэхээр болсон тухайгаа өөрийн цахим хуудсаараа дамжуулан хэлжээ.

 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна