Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэгийг Интерполоор эрэн сурвалжилж эхэлсэн үү

Админ
2019/12/03

Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэгийг интерполоор эрэн сурвалжилж эхэлсэн гэх мэдээлэл байна.  АТГ-аас Ерөнхий сайд асан С.Баяр, Ч.Сайханбилэг болон Сангийн сайд асан С.Баярцогт нарыг яллагдагчаар татсан.

 

Тэднийг Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээг үзэглэхдээ эрх мэдэл, албан тушаалын байдлаа ашиглаж бусдад давуу эрх олгосон байж болзошгүй гэх үндэслэлээр эрүүгийн хэрэгт татаж, мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байгаа юм.


Уг хэрэг прокурорын шатанд хянагдах байх хугацаанд Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг эрүүл мэндийн үйлчилгээ авахаар Монгол Улсын хилээр гарсан. АТГ-аас өнгөрсөн сард "Ч.Сайханбилэг хилийн чанадад эмчилгээ хийлгэхээр болсон" хэмээн мэдээлж байв.

 

Гэвч түүнийг ирэх хугацаа  хэд хэдэн удаа хойшлогдсон тул оргон зайлсан гэдэг үндэслэлээр ийнхүү интерполоор эрэн сурвалжилж эхэлсэн гэх мэдээлэл байна. Одоогоор Интерполын сайтад түүний мэдээлэл тавигдаагүй байна. 
 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна