47 дугаар сургуулийн сурагчид цайны газрынхаа хоолонд хорджээ

Админ
2019/12/03

ЕБС-ийн сурагчид үдийн цай болон сургуулийнхаа цайны газрын хоолонд хордох тохиолдол багагүй гардаг. Тэгвэл Баянгол дүүргийн 47 дугаар сургуулийн сурагчид хоолондоо хордсон гэх мэдээлэл манайд ирлээ. Тодруулбал тус сургуулийн 7 дугаар ангийн нэг ангийнхан бүлгээрээ, мөн зарим нэг сурагчид сургуулийнхаа цайны газрын хоолонд хордсон байдалтай байна. Одоогоор тэдгээр сурагчид ангиараа ХӨСҮТ-т шинжилгээнд хамрагдаж, эмчилгээ хийлгэж байгаа аж. Эх сурвалжийн мэдээлж байгаагаар сурагчид сургуулийнхаа цайны газраас бантуун бууз авч идэжгээжээ.  
 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна