Ахмад тамирчид ААШТ-ээс найман медаль хүртээд байна

Админ
2019/12/03

Малайз улсын Кучинг хотноо хөнгөн атлетикийн 21 дэх удаагийн ахмадын Азийн тивийн аварга шалгаруулах тэмцээн өчигдөр эхэллээ. Энэ удаагийн тэмцээнд 21 орны 2500 гаруй тамирчин оролцож байна.

 

Монгол Улсаас Монгол Улсын Гавьяат тамирчин, Ази, дэлхийн аварга Т.Цэрэндолгор, Хөнгөн атлетикийн спортын мастер, дэлхийн аварга Ц.Раднаа, спортын мастер Рэнцэндорж, Олон улсын хэмжээний мастер Ж.Түмэнжаргал нарын хамтаар 31 тамирчин шидэлт, харайлт, буухай, гүйлт төрлөөр оролцож байна. Манай тамирчид тус бүр 1-4 төрөлд оролцож байгаа бөгөөд дасгалжуулагч Хөнгөн атлетикийн мастер, Рэнцэндоржийн удирдлагаар тэмцээнд оролцож байгаа.

 

Тэмцээн эхэлснээс хойш монголын баг тамирчдаас анхны  медалийг 5000 метрийн зайд 40-44 насны ангилалд хүч сорьсон Д.Ариунжаргал мөнгөн медаль хүртэж авсан бол 400 метрийн зайд 85 насны ангилалд тамирчин Ц.Раднаа алтан медаль, 5000 метрийн зайд 60 насны ангилалд  Д.Дамдинжав, 50 насны ангилалд А.Цогзолмааа нар тус бүр мөнгөн медаль хүртжээ. 

 

Түүнчлэн Хөнгөн атлетикийн мастер, дэлхийн аварга Ц.Раднаа 3-ын харайлтаас хүрэл медаль авч амжилттай оролцож байна. Зээрэнцэг шидэлтийн төрөлд Олон улсын хэмжээний мастер тамирчин Ж.Түмэнжаргал мөнгөн медаль авсан бол, Т.Цэрэндолгор 2 төрөлд оролцож алт, мөнгөн медаль хүртэж, амжилттай оролцож байна.

 

Тэмцээн энэ сарын 01 өдрөөс 07-ны хооронд үргэлжлэх бөгөөд тус хотын хоёр цэнгэлдэх хүрээлэнд зэрэг зохион байгуулагдаж байгаа аж.

 

 

 

 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна