Амьд хачигтай алим оруулж иржээ

Админ
2019/12/03

Өнгөрөгч сарын 24-ний өдөр нэр бүхий компанийн БНСУ-аас Замын-Үүд боомтоор импортолсон 9.2 тн улаан алимыг хилийн Мэргэжлийн хяналтын лабораторийн сорилт шинжилгээнд хамруулахад жимсний улаан хачиг, амьд шүлхий хачиг, их хэмжээгээр илэрчээ.

 

Иймд мэргэжлийн хяналтын байгууллагаас дээрх алимыг улсын хилээр нэвтрүүлэхийг хориглож экспортлогч орон руу нь буцаах шийдвэр гаргасан байна.

 

Гэсэн хэдий ч экспортлогч, импортлогч компаниуд буцаах боломжгүй гэсэн тул Замын-Үүд сумын Засаг даргын дэргэдэх Захиргааны зөвлөлтэй хамтран устгажээ.

 

Түүнчлэн импортлогч компанид Зөрчлийн тухай хуулийн холбогдох заалтын дагуу торгуулийн арга хэмжээ авсан байна.

 

 

Эх сурвалж: МХЕГ


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна