Т
О
В
Ч

Онцлох
Сэдэв
tovch.mn
товч мэдээлнэ

Австралийн Засгийн газар Монгол залуугийн эр зоригийг үнэлжээ

2019 оны 12 сарын 03

Австралийн Квийсланд мужийн Кайрнс хэмээх жижиг хотод байрлах "PACIFIC" нэртэй зочид буудалд нэгэн эмэгтэй долоон давхарын тагтнаас үсрэх гэж байхад нь Монгол залуу амийг нь аварчээ.

 

Тодруулбал Австралийн Мельбурн хотноо мэдээлэл технологийн чиглэлээр магистараар сурч буй Т.Чингэс нь аялах зорилготой тус зочид буудалд байрласан байжээ. Эл явдал арваннэгдүгээр сарын 23-ны өдрийн 16-17 цагийн орчимд болжээ.

 

Чингэсийг өрөөндөө орж ирээд амрах гэж байхад гэнэт хүчтэй юм унах чимээ дуулджээ. Дараа нь доор усан сангаас эмэгтэй хүмүүс чангаар орилж эхэлжээ. Тэрээр тагт руугаа гарч харахад 2 давхарын тагтан дээр улаан өнгөтэй Apple утас унасан байжээ.

 

Дээшээ хартал 7 давхарын тагтны гадна талд гараад зогссон үсэрхэд бэлэн хүн харагдсан байна. Чингэс 5 давхарт байрлаж байсан учир цаг алдалгүй амийг нь аврахаар тагтаар дамжин гарнаас нь барьж амжжээ. Ингээд цагдаа, тусламж иртэл алдахгүй барьсаар байж. Ар араасаа хэцүү эгзэгтэй байдал үүссэн ч алдахгүй барьсаар эмэгтэйн амийг аварч чаджээ.

 

Амиа хорлохыг завдсан эмэгтэй 26 настай хар тамхинаас хамааралтай болсон тул ийм үйлдэл хийжээ. Тухайн үед ч хэрэглэсэн байсан төдийгүй “Би өнгөрсөн хүн надад хэн ч туслаж чадахгүй гэхээс өөр зүйл хэлээгүй байна.

 

Одоогоор эмэгтэйн биеийн байдал сайн эмнэлэгт эмчлүүлж байгаа аж. Харин эмэгтэйн амийг аварсан Чингэсийн эр зориг хүн чанарыг Австралийн засгийн газраас үнэлжээ.

 

Чингэс өөрийн нүүр номондоо "Амьд явахдаа хүний амь аварна чинээ бодож явсангүй. Хар тамхи гэдэг зүйлээс хол байгаарай. Битгий хайртай нэгнээ нулимсанд автуулаарай! гэж бичжээ.

 

 

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдэл

  • Хүнлэг сэтгэлтэй залуугаар бахархаж байна.

  • Эр зориг, авхаалж самбаа, сайхан сэтгэл, хүнлэг хүүд баяр хүргэе.

  • Эр зориг, авхаалж самбаа, хүнлэг сэтгэл. Сайн хүү.

  • могол эр хүн чадалтай зоригтой байдаг

  • Сайн үйлс дэлгэрэх болтугай

  • Сайн үылс дэлгэрэх болтуга

  • Энэ монгол дүүд баяр хүргэе!

  • mundag baina.manai zaluus hair tatmaar shd.ingeed l eh orniihoo neriig hunii nutagt sainaar duursgaad l.aav eejid ni bas bayarlalaa.

  • Jinhen mongol er hun bolgoj usgusun aav eejid ni talarhaj mundag zaluud az jargal ni urgelj gereltej baigee

  • Мундаг дүүд амжилт хүсье

  • аз жаргал хүсьё

  • Баяр хүргье.

  • Сайн хүүд аз жаргал,сайн сайхныг хүсье. Амьдрал нь баяр баяслаар дүүрэн байг

  • Авхаалжтай хүнлэг залууд баярлалаа Манай хүүхэд залуус урлаг спортынхон гадаадад. Монголынхоо нэрийг өндөрт өргөдөг нэг жишээ энэ байна Гэтэл төр засаг хүчнийхэн баллаад байх юм Энэ л харамсалтай шүү

  • Mundag mongol hvn mondoo

  • Мундаг монгол хүн мөн дөө

  • Mongol haadiin udam tasaraagvi shv zaluu mine nershigee delhiig baildan daguulj yvaarai amjilt goodluck

  • Like oor yuxeb xunii ami abarch bga xun ooriigoo ochuuxench bodoxgui bgagiin ilrel mikro duuren xuntei yabj bgd xuuxed xaraad ursaxad usnaas gargajil blaa

  • UUl ni deeree heden tolgoi ni ergetsen nuhudtei bolhoos saarna ni sainaasaa olon shuu de hunii ami abarsan /gadaadad/2ch tohioldol unshsan goy ymaaa eh oronch er zorigtoi ta naraaraa baharhaj baina

  • Ёстой мундаг хүү юмаа эх орон эх нутгийнхаа нэрийг өндөрт өргсөн хүүд баяр хүргэе сансан зорьсон ажил үйлс нь өөдрөг бүтэмжтэй байх болтугай

  • Мундаг залуу юм аа. Баяр хүргэе

  • Хорвоогын амьдрал гэж сонин юм шүү?ҮХЦ-ийн дарга албан ажлаар гадагшаа явахдаа архи хэтрүүлэн гударч,уусан архиа шингээж чадахгүй солонгос хүүхний бөгс хагс ухаж төнхөж улс орныхоо нэрийг дэлхийгээр нэг шившиглэж,бас тэгээд эх орондоо ирсэн хойноо би хэлмэгдсэн хүн гэж шившигээ хавдрат зэрэг дэвшүүлэж байхад жирийн монгол залуу гадаад улсад хүний амь аварч улс орныхоо нэрийг мандуулаж байдаг,албан тушаалдаа эрдэх,ард иргэд үүргээ ухамсарлах хоёрын хооронд мөн их зөр үү байгаа биз?Чингис хүүд сайн сайханыг хүсье,гадна дотны энэ их хүндэтгэлийг дааж яваарай

  • Mongol er zorig hun chanariig haruulsan chamd saihan buhniig husie

  • Монголчууд хийтэй болциймуу хаашаа юм хүний амь аварчээ гэхээр шал тэс хөндлөн юм бичээд бхийн. Монгол хүнээрээ бахархаачээ. Тэр солонгол шантажчин хүүхнийг юугий нь ингэтлээ бахархаад бгаан, солонгос руугаа зайлаач

  • Тиймээ тийм Монгол эрчүүд Сүрхий Дарга нар нь бүр сүрхий гадаад хүүхний бөгс базна Хар тамхи зөөнө Худлаа хэлж хулгай хийнэ.

  • Жирийн иргэд ард түмэн нь улсынхаа нэрийг сайнаар мандуулаад л,төрийн түшээд,улс төрчид нь эх орныхоо нэрийг шороотой нь хутгаад л.ийм увайгүй төрийн түшээдээс салах цаг үнэхээр болсон шүү.

  • Erdenetiin huu ene ter, nutgarhag ium bol nutgaasaa bitgii garaarai hodoonoo ovchind barigdaad baij bai

  • Ер нь монгол эрчүүд сайхан сэтгэлтэй, тусч, хөдөлмөрч шүү дээ цөөн тооны буруу үйлдэлтэй хүмүүс болон төр засгийн алдаатай бодлогын улмаас нэр хүнд нь унаад байгаа!

  • Төрийн түшээд нь Монгол хүний нэр хүндийг унагаж унагачихаад ямар ч шийтгэл хүлээхгүй ажлаасаа ч чөлөөлөгдөхгүй байна. Төр нь тэр чигээрээ эрүүгийн элемент.Өөрсдийнхөө үйлдсэн гэмт хэргийг шийтгэлгүй байлгах хуулийг өөрсөддөө зориулж гаргадаг. Энэ бол Монголын хамгийн том ЭМГЭНЭЛ!!!!

  • жирийн иргэд маань аль ч улсад Монгол нэрээ мандуулах юм төрийн түшээд харин ..............

  • манай монголчууд ямарч тохиолдолд авхаалж самбаатай нь бүх зүйл дээр батлагдаж байнаа. Зоригтой,самбаатай байсан монгол хүүдээ баярлалаа.

  • Сайхан сэтгэлт. эр зоригтой ,залуу Чингис хvv маань,Монголынхоо болон Чингис хааныхаа ч нэрийг цуурайтуулаад авчээ.Хийсэн Сайн vйлийн чинь буян нь 9 veдээ тэтгэгдэж Явах болтугай!

  • Manai Эрдэнэтийн миний найзийн хүү байна баатарлаг хүүд сурлагийн амжилт хүсий

  • Сонсоход сайхан мэдээ монгол эрчүүд хүчтэй сайхан сэтгэлтэй шүү?!

  • Utgiig n oilgoj l bna boloo sh de mani met shig hel usgui hund medeelel l bna dag shuumjilehee l umnuu batihiimaa uursduu mundag ch yum shig tsagaa tulahaar urgudul eenteree ch zuv bichchij chadahgui humuusbbdag biz dee uu haisan uurtai hovch shunaltai hun chanargui mongolchuud boljee bid

  • Sain saixan medee sonsox ch saixan bna shuu.

  • өндрөөр үнэлнэ гэхээр яадаг юм. мэдээгээ тодорхой бичиж болох уу?

  • яасан ч олон "жээ" "жээ" гэж төгсгөдөг юм.

  • Queensland mujiig квийссланд гэж орчуулахдаа яахав дээ.