Эрмитажийн У.Хүрэлсүхэд өгөх бэлэг юу вэ

Админ
2019/12/05

Эрмитаж музей Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийг Санкт-Петербург хотод ирэхэд нь бэлэг өгөхөөр болжээ.

 

Дэлхийд алдартай тус музейн ерөнхий захирал Михаил Пиотровский энэ талаар “Эрмитажийн нээлттэй хаалганы өдрүүд арванхоёрдугаар сарын 7-9 өдрүүдэд зохион байгуулагдана. Энэ үеэр бид 2019 оноо дүгнэж, Потанины сангийн шагнал болох бриллиантан тэмдгийг гурван ахмад дайчдад олгоно. Энэ жил нээлттэй хаалганы өдрүүдийн үеэр  онцгой үйл явдал болно. Тэр нь Монгол Улсын Ерөнхий сайд манай музейд зочилно. Энэ үеэр бид түүнд Чингисийн үеийн чулуун бичгийн хуулбарыг бэлэглэхээр төлөвлөж байна” гэжээ.

 

"Чингисов камень" хэмээн нэрлэгдэж буй энэхүү чулуун бичиг нь 1224 эсвэл 1225 оны үеийн монгол бичгийн хамгийн эртний дурсгал бөгөөд маш сайн хадгалагдан өнөөг хүрчээ. Энэхүү чулуун бичгийн зарим нэг үг, үсэг нь бүдгэрсэн бөгөөд юуны талаар өгүүлж буй нь өнөөдрийг хүртэл эрдэмтдийн дунд маргаан дагуулдаг.

 

Гэхдээ орчин үеийн эрдэмтдийн ихэнх нь энэхүү чулуун бичиг нь Чингис хаан Сартуулыг байлдан дагуулж, ялалт байгуулсан талаар бичсэн гэж үздэг юм байна.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна