Д.Одбаярыг уучлалт гуйж, ҮХЦ-ийн гишүүний ажлаа өгөхийг шаардлаа

Админ
2019/12/05

"Ялгаварлыг хариуцлагажуулъя нэгдэл”-ээс мэдээлэл хийж, Солонгос улсад ажиллаж, амьдардаг олон мянган иргэдийг сурч хөгжих, амьдрах таатаай нөхцлийг бүрдүүлэхээр ажилладаг төрийн бус байгууллагуудийн нэг болох БНСУ дахь Монголын эмэгтэйчүүдийн нэгдсэн холбоо  Д.Одбаярт шаардах бичиг хүргүүлж байгаагаа мэдэгдлээ. 

 

Уг шаардлагад:

 

-Монгол улсын иргэдийн визний хариу удааширсан

 

-Монгол Улсын иргэд банкнаас карт авахад өдөрт нь гаргаж өгдөг байсан бол одоо 3-5 өдрийн дараа авдаг болсон

 

-Ажиллаж, сурч боловсорч байгаа эмэгтэйчүүдэд монгол эмэгтэйчүүд хэр баргийн хүчирхийлэл, доромжлолыг тоодоггүй гэсэнд дарамтууд үзүүлдэг болсон. Энэ дарамтаас болж маш олон эмэгтэйчүүд ажлаасаа халагдсан тохиолдол гарсан.

 

-Монгол Улсын нэр хүндийг унагааснаар монгол хүмүүстэй тоомжиргүй тохуурхаж хандах хандлага нэмэгдсэн.

 

-Монгол Улс руу аялах солонгосын маш олон сайт байдаг. Тэр сайтууд дээр хэрвээ та Монгол руу аялах гэж байгаа бол ямар нэг хүчирхийлэлд өртөхөд бэлэн байх ёстой гэсэн анхааруулгууд явж байна.

 

Энэ мэт таагүй зүйлс гарч байгаа нь Солонгост амьдарч байгаа Монголчуудыг маш хүнд байдалд оруулаад байна. Тиймээс Үндсэн хуулийн цэцийн дарга асан Д.Одбаяр таныг ёс зүйн алдаа гаргасныхаа төлөө энэ улсын ард түмнээс болон хувь хүний хувьд хариуцлага алдсан гэдгээрээ уучлал гуйхыг шаардаж байна" гэсэн байна.

 

Мөн Д.Одбаярыг Цэцийн гишүүний албан тушаалаасаа огцрохыг шаарджээ. 

 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна