Б.Хурц нар Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарыг эрүүдэн шүүгээгүй хэмээн Дээд шүүхэд ханджээ

Админ
2019/12/05

Төр нийгмийн зүтгэлтэн С.Зоригийн хэргийг илрүүлэх явцад Тагнуулын Ерөнхий газрын даргаар ажиллаж байсан Б.Хурц, Улсын Ерөнхий прокурорын орлогчоор ажиллаж байсан Г.Эрдэнэбат нарын есөн хүнд холбогдох хэргийг Төв аймгийн Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хэлэлцээд хэргийг мөрдөн байцаалтад буцаасан.

 

Гэвч уг шийдвэрийг прокурор эсэргүүцэж, мөрдөн байцаалтад буцаах шаардлагагүй гэсэн гомдлыг Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргаж, шүүх хүлээж авснаар мөрдөн байцаалтад буцаах шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэлэлцүүлэгт буцаах шийдвэр гаргаад байсан. 


Гэвч эрүүдэн шүүж бусдад хүн амины онц ноцтой хэрэг үүрүүлж ял хүлээлгэх үүрэг өгсөн хэмээн яллагдагчаар татагдсан Улсын ерөнхий прокурорын орлогч асан Г.Эрдэнэбат, Тагнуулын ерөнхий газрын дарга асан Б.Хурц нарын тэргүүтэй есөн шүүгчдэгч өмгөөлөгчдөөрөө дамжуулан Улсын Дээд шүүхэд ханджээ. 


Учир нь прокурорын эсэргүүцлийг хүлээж авсан Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг хүлээн хүлээн зөвшөөрөхгүй байгаагаа мэдэгдэж, Улсын Дээд шүүхэд гомдол гаргасан байна.

 

Шүүгдэгч нарын зүгээс ялтан хоорондын маргааныг төрийн алба хашиж байгаа хүмүүс үүрэг чиглэл өгсөн мэтээр Эрүүдэн шүүсэн хэрэг гэх хэрэгт тулгаж байна. Мөн шүүхийн шатанд хэлэлцэгдэж байгаа хавтаст хэрэгт авагдсан материалд Б.Хурц нарын хүмүүс үүрэг чиглэл өгч, эрүүдэн шүүссэн нь нотлох баримтаар хангалттай нотлож чадаагүй хэмээн  үзэж байгаа аж.

 

Улмаар шүүгдэгч нарын өмгөөлөгчид “Б.Хурц нарыг гэм буруутай гэж үзэх үндэслэл байхгүй. Энэ хэргийг хэрэгсэхгүй болгож, цагаатгах ёстой” гэх байр суурьтай байгаа учир өмгөөлөгч нар нь ээлж дараалан Төв аймгийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд мөрдөн байцаалтанд буцаах тухайн өргөдөл хүсэлтээ хүргүүлээд байгаа аж. 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна