ГЕГ: БНХАУ-ын иргэн олон тооны гадаад паспорт хилээр нэвтрүүлэхийг завджээ

Админ
2019/12/05

“Чингис хаан” олон улсын нисэх буудлын гаалийн хяналтын бүсийн орох чиглэлд өчигдөр буюу 2019 оны 12 дугаар сарын 04-ний өдөр Эрээн-Улаанбаатар чиглэлийн онгоцоор ирсэн БНХАУ-ын иргэн E нь хятад иргэдийн олон тооны гадаад паспорт болон Монгол Улсад оршин суух үнэмлэхийг багцлан улсын хилээр авч, орж ирснийг гаалийн шалгалтаар илрүүллээ.

 

 

Зөрчлийн тухай хуулийн дагуу гаалийн байгууллага холбогдох шалгалтын ажиллагааг явуулж, харьяаллын дагуу шилжүүлэх саналаа прокурорын байгууллагад хүргүүлсэн байна.

 

ЭХ СУРВАЛЖ: ГААЛИЙН ЕРӨНХИЙ ГАЗАР


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна