Ерөнхийлөгчийн Тамгын газар Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг суллах боломжтой эсэхийг судлахыг "үүрэгджээ"

Админ
2019/12/06

УИХ-ын гишүүн С.Зоригийн амийг бүрэлгэсэн хэрэгт буруутгагдан ял шийтгүүлсэн Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг суллуулах боломжийг судлах талаар Ерөнхийлөгчийн Тамгын газраас УЕПГ-т хандан бичиг хүргүүлжээ. 

 

Гэхдээ улстөрч тэднийг суллуулах талаар хөөцөлдөж жагсаж тэмцэхээ илэрхийлж байгаа ч Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг хорихоос гаргах боломж бүрдээгүй аж.  Учир нь дээрх хүмүүс гэмт хэрэг үйлдсэн, эсэх нь эргэлзээтэй өнөөгийн нөхцөлд уучлал үзүүлнэ гэдэг нь тохиромжгүй гэж цөөнгүй хуульч өгүүлж байна. 

 

Өөрөөр хэлбэл Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг эрүүдэн шүүж хэрэг хүлээлгэсэн гэх шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр гараагүй, Б.Хурц, Г.Эрдэнэбат тэргүүтэй найман хүнд холбогдох хэргийг шүүх эцэслэн шийдээгүй учир хуулийн хүрээнд уг хоёр хүнийг суллах боломжгүй аж.

 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна