LIVE: Автомашинтай жагсаал ДОЛОО хоног үргэлжилнэ

Админ
2019/12/09

Өнөөдөр автомашинтай жагсаал болж байна.  Энэ талаар Тээврийн цагдаагийн албаны Урьдчилан сэргийлэх хэлтсийн мэргэжилтэн, цагдаагийн ахлах дэслэгч Ч.Чимэдбат “Авто зам ашигласны төлбөр нэмсэнтэйгээр холбоотойгоор иргэн Б.Цэгмид, "Босоо хөх Монгол” ТББ-ын тэргүүн П.Шинжээравдан нар болон "Үнэн ба зөв" намын гишүүд автомашинтай жагсаал зохион байгуулна.

 

Жагсагчид өглөө 08:00-18:00 цаг хүртэл Д.Сүхбаатарын талбайг тойрон хөдөлгөөнд оролцоно. Энэхүү жагсаал нь  хоног үргэлжилнэ гэдгээ мэдэгдээд байна" гэсэн бол иргэн Б.Цэгмид долоо хоног үргэлжилнэ гэлээ.  

 

Автомашинтай жагсаагчдыг  хуулийн болон дүрмийн заалт шаардлагын дагуу замын хөдөлгөөнд оролцож, бусад хөдөлгөөнд оролцогчдоо саад учруулахгүй байхыг цагдаагийн зөвлөсөн байна. 

 

 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна