Тагнуулч хэмээн өөрсдийгөө мэдэгдсэн Б.Баттүшиг, С.Эрдэнэбаяр нарыг шүүнэ

Админ
2019/12/09

ХБНГУ-ын Дрезден хотод 70 кг хар тамхи дипломат машинаар тээвэрлэж яваад баригдсан Б.Баттүшиг, С.Эрдэнэбаяр нарыг шүүх хурлын хоёр дахь хэлэлцүүлэг өнөөдөр болно. 

 

Монголын дипломат ажилтнууд их хэмжээний мансууруулах бодис тээвэрлэж байгаад саатуулагдсан талаар ТЕГ-аас мэдээлж байв. ТЕГ-ын Тамгын газрын дарга, хурандаа Э.Эрдэнэ хэлэхдээ "2019 оны тавдугаар сарын 03-ны өдөр Истанбул дахь Консулын газрын дэд консул Б.Баттүшиг, жолооч н.Эрдэнэбилэг нар Чех улсаас ХБНГУ-ын хилээр нэвтрэх үедээ дипломат албан машинтай саатуулагдсан. Энэ үедээ 70 кг героин төрлийн мансууруулах бодис тээвэрлэж явсан нь тогтоогдсон. Нэг ёсондоо үйлдэл дээрээ баригдсан" гэсэн.

 

 

Б.Баттүшиг болон н.Эрдэнэбилэг нарт холбогдох шүүх хурал арваннэгдүгээр сарын 25-ны өдөр ХБНГУ-д болж өнгөрсөн байна. Энэ үеэр Б.Баттүшиг "Би бол монголын тагнуулын нууц ажилтан, хар тамхины сүлжээ илрүүлэх гэж байсан юм" хэмээн ярьсан талаар тус улсын хэвлэлүүдэд мэдээлжээ.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна