“Монгол бахархал” тусгай ээлжинд 1520 хүүхэд хамрагдлаа

Админ
2019/12/09

Олон улсын хүүхдийн Найрамдал цогцолбор, СХД-ийн ЗДТГ, СХД-ийн ГБХЗХХ, Боловсролын хэлтсээс хамтран ахлах насны хүүхдүүдийг ЭЕШ-ндаа бэлтгэхэд дэмжлэг үзүүлэх, эх орныхоо хойч ирээдүй болох үр хүүхдүүддээ Монголын уламжлалт ѐс заншлыг өвлүүлэн хадгалуулах, хүндэтгэн дээдлэх, амьдралын хэв маягт дадал болгон хэвшүүлэх зорилгоор ОУХНЦ-т “Монгол бахархал” тусгай ээлжийг амжилттай зохион байгууллаа.  Өнгөрсөн 11 дүгээр сарын 17-ноос энэ сарын 7-ныг хүртэл зохион байгуулагдсан тус  арга хэмжээн  Сонгинохайрхан дүүргийн ЕБС-иудын 12-р ангийн нийт 1520 хүүхэд хамрагджээ.

 

“Монгол бахархал” тусгай ээлжний  хүүхдүүд

 

  • Монгол наадгай /оньсонтоглоом, шагайнаадгай/
  • Монголгэр
  • Керамик/Шаварурлал/
  • Төрийн бэлгэдэл /Монгол төрийн далбаа, сүлд, дуулалгэхмэт/
  • Монгол орон /үндэстэнястан, аймаг орон нутгийн тухай/
  • Морин хуур
  • Бий биелгээ
  • Шүрэн урлал
  • Арьсан урлал
  • Ой тогтоолт
  • Уяа зангилаа  зэрэг 11 төрлийн хөгжлийн хөтөлбөрүүдэд хамрагдаж, эх орон, өв уламжлал, соёлынхоо тухай ойлголтоо гүнзгийрүүлж, цаашид ихийг таньж мэдэж судлах хүсэл эрмэлзэлээр дүүрэн буцсан байна.
  •  

Монгол төрт ёс, эдийн болон оюуны соёл, зан заншлынхаа үнэ цэнэтэй, дэвшилттэй бүхнийг ирээдүй хойч үедээ өвлүүлэн үлдээж тэдний сэтгэлгээ, төлөвшилд эерэгээр нөлөөлөх ажлыг цаашид тогтмол зохион байгуулах шаардлагатай байгааг “Монгол бахархал” ээлжнийхэн харууллаа хэмээн Олон улсын хүүхдийн Найрамдал цогцолбороос мэдээлж байна.

 

     

 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна