70 кг хар тамхи зөөж яваад баригдсан Б.Баттүшигт 9 жилийн ял төлөвлөжээ

Админ
2019/12/10

ХБНГУ-ын Дрезден хотод дипломат дугаартай машинаар 70 кг хар тамхи зөөж яваад баригдсан Б.Баттүшиг, С.Эрдэнэбаяр нарыг яг одоо Дрезден хотноо шүүж байна. 

 

Тус улсын прокурорын байгууллагын зүгээс тэдэнд есөн жилийн ял төлөвлөжээ. Учир нь Б.Баттүшиг өнгөрсөн сард болсон шүүх хуралдааны үеэр өөрийгөө нууц ажилтан байсан, хар тамхины хэрэг илрүүлэхээр ажиллаж байсан хэмээн мэдүүлсэн нь хэргийг хүндрүүлэх нэг хүчин зүйл болжээ. 

 

Харин өмгөөлөгчийн зүгээс ялын хугацааг гурван жил болгон бууруулах хүсэлт тавьсан аж.

 

Хэргийг сануулахад, 2019 оны тавдугаар сарын 03-ны өдөр Чех улсаас ХБНГУ руу нэвтрэх А17 хурдны зам дээр Дрезден хотын нутагт дипломат албаны дугаартай автомашиныг шалгасан юм. Шалгахад тус бүрийг нь 500 граммаар савласан 140 багц гурван сая еврогийн үнэ хүрэх 70 кг хар тамхи илрүүлсэн. Тухайн үед автомашинд Монгол Улсаас Истанбул хотод суугаа Консулын газрын дэд консул Б.Баттүшиг жолооч С.Эрдэнэбаяр нар зорчиж явсан бөгөөд тэр даруй саатуулсан юм.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна