Нийслэлийн Соёл урлагийн газрын даргаар дуучин Ч.Бат-Эрдэнэ томилогджээ

Админ
2019/12/10

Нийслэлийн соёл, урлагийн газрын дарга Н.Жанцанноровын хүү Ж.Дамдинцэрэнг ажлаас нь халах шийдвэрийг хотын дарга С.Амарсайхан өнгөрсөн зургаадугаар сард гаргасан билээ. 

 

Тэгвэл түүний албан тушаалд Монгол Улсын гавьяат жүжигчин, “Хонхны нулимс” зэрэг уран бүтээлээрээ олны танил болсон дуучин Ч.Бат-Эрдэнэ томилогджээ.

 

Өмнө нь тэрээр Соёл урлагийн их сургуулийн харьяа Соёлын дээд сургуулийн захирал болон тус сургуулийн салбар бүжгийн сургуулийн захирлын албанд ажиллаж байжээ.

 

Ж.Дамдинцэрэн ажлаас халагдах үедээ "Хэсэг бүлэг хүний эрх ашиг, хувийн сонирхол, худал гүтгэлэг, цуурхал, явуулгаар халагдаж байгаа тул шүүхэд хандаж, үнэн мөнийг нь тогтоолгож, эрхээ хамгаалж, нэр төрөө сэргээлгэх болно" хэмээн мэдэгдэж байсан ч ийнхүү түүний орны хүн томилогдсон байна.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна