"Ж.Энхбаярын компани 800 гаруй Хятад иргэнийг оруулж ирсэн гэдэг ор үндэслэлгүй гүтгэлэг"

Админ
2019/12/27

БНХАУ-ын 800 гаруй  иргэн Монгол улсын томоохон зочид буудлуудад байрлаж хууль бус үйл ажиллагаа явуулж байсныг цагдаа, тагнуулн байгууллагаас таслан зогсоож, албадан гаргасан. Эдгээр иргэдийг  Монгол улсад оруулж ирэх ажилд зуулчилсан 50 компанийн захирлыг Тагнуул болоод Цагдаагийн байгууллагаас шалгаж буй.

 

Эдгээр шалгагдаж байгаа компаниудын дотор УИХ-ын гишүүн Ж.Энхбаярын “Ханлиг тайшир”  компани байгаа талаар зарим хэвлэл мэдээлсэн. Тэгвэл тус мэдээлэл ямар ч ор үндэслэлгүй гүтгэлэг гэдгийг тус компанийн захирал Г.Байгалмаа мэдэгдлээ.

 

 Тэрбээр “Манай компани орон нутагт өргөн нэвтрүүлгийн телевизийн үйл ажиллагаа явуулдаг. Манай компани 800 хятад байтугай гадаадаас ямар нэгэн иргэнийг оруулж байгаагүй. ГИХЕГ, Хөдөлмөр халамж үйлчилгээний газраас авсан нотолгоог нь харж болно.

 

Энэ мэдээллийг гаргасан хэвлэл мэдээллийн байгууллага баримт болгож Burtgel.mn сайтаас мэдээлэл авч тавьсан байсан. Гэхдээ тэр бол манай компаний мэдээлэл биш. Төстэй нэртэй компани байсныг манайх гэж андуурч, гүтгэж байна. Тиймээс бид энэ асуудлыг хууль хяналтын байгууллагад хандаж, шийдвэрлүүлнэ” гэв.

 

 

 

 
 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна