Ж.Батбилэг: Тавантолгой түлшний найрлагад хар тамхи бүү хэл ямар нэг хорт бодис байхгүй

Админ
2019/12/27

Таван толгой түлшний найрлагад хар тамхины хольцтой юу, хорт утаанаас шалтгаалж амьгүй төрөлт нэмэгдэж байна, иргэдийн эрүүл мэндэд нөлөөлж байна гэх утга бүхий Өдрийн сонины өнөөдрийн дугаарт гарсан. Энэ талаар “Тавантолгой” түлш компанийн ерөнхий инженер Ж.Батбилэгээс тодруулахад Манай түлшний найрлага тодорхой.

 

 Ямар нэгэн хортой бодис байхгүй. Дотоодын мэргэжлийн хяналтын байгууллага болон олон улсын 4-5 лабораторийн үр дүн үүнийг харуулна. Олон улсын байгууллага манай түлшнээс ямар нэгэн хортой бодис олоогүй. Өөрөөр хэлбэл манай түлш Олон улсын стандартыг хангасан, Монгол улсын үндэсний 56,79 стандартыг бүрэн хангарсан. 


Түлшний найрлагын 97-98 хувийг нүүрс эзэлдэг. Тодорхой хэлбэл Таван толгойн нүүрс. Таван толгой нүүрсийг Ухаа худгийн нүүрс баяжуулах үйлдвэрээс авдаг. Таван толгой нүүрс бол манай улсын гадаадад гаргадаг брэнд бүтээгдэхүүн. Хэрвээ хортой байсан бол Олон улсад гаргах уу.

 

 Хар тамхи бүү хэл ямар нэгэн хортой бодис байхгүй  гэдгийг би биш олон улсын байгууллагууд хэлчихсэн. Хоёр хувь нь цардуул. Энэ бол хүнсний бүтээгдэхүүн. Дараа нь олон тооны эрсдлэг бодис агуулсан байгалийн шавар.  Энэ шаварт олон улсын лабораторид шинжлүүлсэн. Ер нь манай бүтээгдэхүүнд Мэргэжлийн хяналтын байгууллагаас сард 2-3 удаа шалгалт явуулж байгаа” гэв.

 


Сэтгэгдэл (6)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 202.126.89.238
    2019/12/28

    Ёстой солирч өгөх юмаа, Хар тамхийг тийм их үнэтэй зүйлийг яалаа гэж нүүрсэнд холих юм бэ? Хар тамхи хольсон гэхэд тэр нь нүүрс шатаж байхад шатаад задраад алга болоод өгнө дөө, ийм зүйл ярьж байх гэж, үнэхээр бид үхэр Монголчууд юмаа

    Хариулах
  • 213.162.72.131
    2019/12/28

    сонирхолтой

    Хариулах
  • 64.119.19.70
    2019/12/28

    Ямар юмных нь хар тамхи байх вэ? Утаа арилахад муухай дургүйцэж байна шүү монголчуудаас уушигний өвчнөөр хорогдол багаслаа гээд үхэхнээ яасан хорон санаатай хүмүүс вэх

    Хариулах
  • 59.153.85.73
    2019/12/28

    хэцүүхэн түлш шүүдээ энэ хүний ярьж байгаа сонсход өөрсдийгөөл хамгаалсан хүний үхэл хамаагүй гэж байга юм шиг сонсогдож байна юм л бол зуух яндан луу яриад тиймэл бол яагаад хавар зунаас яаж галлахийг анхааруулахгүй яасан бэ эхэлж тараахдаа ямар зуух пишинд болно шээд түгээгээд бсан биздээ одооюунаас болоод хүүхдүүд угаартаад байгаа өөрсдөөсөө хайгаачээ

    Хариулах
  • 93.103.84.72
    2019/12/28

    Хариулах
  • 59.153.85.73
    2019/12/28

    түлшэнд чинь хортой бодис байхгүй юм бол яагаад хүн үхээд байгаа юм гадуур явахаар муухай үнэр үнэртээд байна шүүдээ битгий худал мэдээл өгөөд байлдаа алдаагаа ард түмэндээ биш өөрсдөөсөө хайлдаа муул бол пийшин зуухруугаа чихээд байх юм төр засаг минь

    Хариулах