“Найтаадаг хүү” Ардын уран зохиолч, нэрт яруу найрагч Ш.Сүрэнжав гуайн ач байжээ

Админ
2019/12/30

Ерөнхий сайд У.Хүрэлсүх ард түмэндээ хандаж, шинэ оны мэндчилгээ дэвшүүлэх агшинд тэсэлгүй найтааж буй хүүгийн бичлэг олон хүнд инээд бэлэглэж буй. Тэгвэл “Найтаадаг хүү” Монгол улсын төрийн соёрхолт, ардын уран зохиолч, нэрт яруу найрагч Ш.Сүрэнжав гуайн ач аж. Тэрбээр хөгжилтэй явдлынхаа талаар “Ханиадтай байгаад эдгэж байсан юм. Бичлэг хийж байхад найтаах гээд хамар загатнаад сонин болоод байсан. Уг нь найтаахгүй гэж би их хичээсэн. Эхлээд нэг найтаасан, дараа нь дахиад найтаасан. Хүмүүс мэдсэнгүй гэж бодож байтал ахиад л найтаачихсан. Бүр тэсээгүй. Тэгтэл хамраас шингэн нус гоожчихсон. Нус гараагүй байсан бол бүр гоё байхгүй юу. Ерөнхий сайд чи ч их тэслээ, би ч их тэслээ гэсэн. Дараа нь надаас танай ангид хэдэн хүүхэд сурдаг вэ, хэчнээн охид, хөвгүүд байдаг вэ гэж асуусан. Найтаасан ч гэсэн надад Ерөнхий сайд бэлэг өгсөн” хэмээн news.mn сайтад ярьсан байна.

 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна