МУГТ М.Уранцэцэг Дэлхийн дээд амжилтыг бүртгэдэг Гиннесийн номонд бичигджээ

Админ
2020/01/03

МУГТ М.Уранцэцэг Дэлхийн дээд амжилтыг бүртгэдэг Гиннесийн номонд Олон улсын жүдо бөхийн холбооноос /IJF/ “Хамгийн олон медаль хүртсэн тамирчин” хэмээн бүртгэгджээ.

 

Тэрбээр дэлхийн цуврал тэмцээнүүдэд сүүлийн есөн жил тасралтгүй амжилттай оролцож, 2010 оны 12 дугаар сарын 17-ны өдрөөс 2019 оны дөрөвдүгээр сарын 5-ны өдрийн хооронд 11 алт, 11 мөнгө, 13 хүрэл буюу нийт 35 медаль хүртсэн байна.

 

Түүний хувьд олимпоос бусад дэлхийн чансааны бүх л тэмцээнээс медаль хүртсэн бөгөөд Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс иж бүрэн медаль хүртсэн анхны тамирчин юм.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна