Иранд 180 зорчигчтой Украины онгоц осолджээ

Админ
2020/01/08

 Ираны нийслэл Техран хотын Имам Хомейнийн нэрэмжит олон улсын нисэх онгоцны буудалд 180 зорчигч бүхий Украины нисэх онгоц “техникийн доголдлын” улмаас осолдлоо гэж “Tasnim” агентлаг мэдээлжээ.

 

Ослын талаарх мэдээллийг нисэх буудлын дарга нотолсон бөгөөд онгоц хөөрснийхөө дараахан осолдсон гэж тэрбээр мэдэгдсэн байна.

 

“Reuters” агентлагийн мэдээлснээр, “Boeing 737” загварын онгоц осолджээ.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна