Э.БАТ-ҮҮЛД ХОЛБОГДОХ ШҮҮХ ХУРАЛД ЕТГ-ЫН ДАРГА З.ЭНХБОЛД ӨӨРИЙН БИЕЭР ОРОЛЦОХ ХҮСЭЛТ ГАРГАЖЭЭ

Админ
2020/01/08

Нийслэлийн Засаг дарга асан Э.Бат-Үүлийг жиргээтэйн холбогдуулан Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд цагдаагийн байгууллагад өгч, 4 сая төгрөгөөр торгуулсан. Дэлгэрүүлбэл, түүнийг өнгөрсөн есдүгээр сард З.Энхболд өөрийнх нь нэр төрд халдсан хэмээн буруутгасан юм.

 

Тус хэргийн давж заалдах шатны шүүх хурал өчигдөр буюу энэ сарын 7-ны өдөр Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхд болжээ.

 

Гэвч ЕТГ-ын дарга З.Энхболд шүүх хуралд оролцох хүсэлт гаргаж, шүүх бүрэлдэхүүн хүсэлтийг нь хүлээж авсан байна. Энэ талаар Э.Бат-Үүл “1-р сарын 13 ны Нэг дэхь өдөр 11 цагт Ерөнхийлөгч Х.Баттулга,1-р сарын 14-ны хоёр дахь өдөр 11 цагт Тамгынх нь дарга З.Энхболд нар тус, тус надтай шүүгдэлцэх хурал болохоор шүүхээс тов тогтоожээ. Би, шударга шүүхээр шүүлгэх эрхээ эдэлнэ гэж найдаж байна!” хэмээн жиргэсэн байна. 


 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна