МАН: Нэг ч төгрөгийн дэнчин авахгүй, иргэдийн таалалд нийцээгүй гишүүнийг нэр дэвшүүлэхгүй

Админ
2020/01/09


УИХ дахь МАН-ын бүлгийн хуралдаанаар хэд хэдэн асуудал хэлэлцжээ. Тодруулбал УИХ-аар хэлэлцэгдэж буй Тэтгэврийн зээлийг тэглэх асуудлаар хуралдаж, зээлээ төлсөн болон зээл аваагүй ахмадууддаа боломж олгохоор шийдвэрлэжээ. Ингэхдээ сая төгрөгийн ваучер олгохоор болсон байна. Түүнчлэн өнөөдрийн бүлгийн хуралд МАН-ын дарга У.Хүрэлсүх болон Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан нар оролцжээ. Энэ үеэр Ерөнхий сайд У.Хүрэлсүх "УИХ-ын сонгуульд нэр дэвшигчдээс нэг ч төгрөгийн хандив авахгүй. Гэхдээ нэр дэвшигчдэд ёс зүйн болон олон нийтийн дундах рейтингийн шалгуур тавина" гэж мэдэгджээ. Өөрөөр хэлбэл олон нийтийн таашаалд нийцээгүй гишүүнээ нэр дэвшүүлэхгүй байхаар тогтсон байна. 
 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна