Э.Бат-Үүл, Н.Номтойбаяр нар ирэх сонгуульд нэр дэвшихгүй

Админ
2020/01/13

УИХ-ын ээлжит сонгуульд шүүхээр гэм буруутай нь тогтоогдсон хүмүүсийг нэр дэвшихийг нь хориглосон. Тус заалт хуульд тусгагдаж эхэлсэнтэй зэрэгцээд ирэх сонгуульд нэр дэвших санаатай ч сачий нь хүрэхгүй хүмүүсийн нэр ус зарлагдаж, зарим нэг нь эсэргүүцсээр байгаа.

 

Тэгвэл өнөө хууль хяналтынхнаар шалгагдаж, багагүй хэл ам таталж байгаа хоёр ч хүн ирэх сонгуульд нэр дэвшихгүй гэдгээ илэрхийлжээ. Тодруулбал  Хотын дарга асан Э.Бат-Үүл, УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр нар 2020 оны УИХ-ын ээлжит сонгуульд нэр дэвшихгүй гэдгээ мэдэгдсэн байна. УИХ-ын гишүүн Н.Номтойбаярын хувьд талийгаач  Г.Батхүүгийн учир битүүлэг үхлийн талаар зөрүүтэй мэдүүлэг өгсөн нь урьдчилсан байдлаар тогтоогдоод байгаа учир ийнхүү шүүхэд дуудагдсан.

 

Харин Г.Бат-Үүл нь Ерөнхийлөгч Х.Баттулга болон ЕТГ-ын дарга З.Энхболд нартай шүүхийн танхимд "халуухан үзэлцэж" буй. Тэд Э.Бат-Үүлийг нэрд төрд алдсан хэргээр хуулийн байгууллагад өгч, 4 сая төгрөгөөр торгуулсан. Харин Э.Бат-Үүл үүнийг нь эсэргүүцсэн учир давж заалдаад байгаа юм. 

 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна