Элчин сайд А.Баттөрийг АТГ-аас саатуулжээ

Админ
2020/01/14

Монгол Улсаас Франц улсад суух Элчин сайд А.Баттөрийг өчигдөр АТГ-аас саатуулсан байна.

 

Түүнийг өнгөрөгч арванхоёрдугаар сард гадаад улсад суугаа Элчин сайд нарын цугларалтад ирээд байхад нь хуулийн байгууллагаас хилийн хориг тавьсан юм. АТГ-аас А.Баттөрийг визний хураамжийн мөнгийг гэр бүлийнхээ гишүүдээр дамжуулан авсан гэх хэрэгт холбогдуулан шалгасан байгаа аж.

 

Мөн түүнийг албан тушаалаа урвуулан ашиглаж олсон мөнгөө оффшор бүсэд угаасан байж болзошгүй гэх хэрэгт давхар шалгаж байгаа гэх мэдээлэл  ч бий.  


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна