Эрэн сурвалжлагдаж байгаа Ч.САЙХАНБИЛЭГ "АМЬ ОРОВ" УУ

Админ
2020/01/14

Дубайн гэрээ, Эрдэнэтийн 49 хувь зэрэг асуудлаар АТГ-т шалгуулж байгаа Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэгийг ЦЕГ-аас эрэн сурвалжилж байгаа билээ.

 

Тэгвэл Чимэдийн Сайханбилэг гэх цахим хуудас энэ талаар нэгэн тайлбар хийжээ.

 

Тус тайлбарт "Гүтгэлэг бүхэнд хариулт өгнө. Зугтаасан гэх зохиолтой жүжиг хэзээ дуусах вэ? Өмгөөлөгчөөрөө дамжуулж тогтмол хууль хүчний байгууллагатай холбоотой ажиллаж байгаа.

 

Улс төрийн зохиомол жүжгийн гол дүр нь болж хэлмэгдэх ёстой бол төрийн хамгаалалт нь хамт явж байгаа эхлээд та бүхэн шаардлагын дагуу шалгалтаа хийнэ үү?" хэмээсэн байна. 

 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна