С.Эрдэнэ: Ч.Сайханбилэгийг мэдэх хүний хувьд хэлэхэд, тэр оргон зайлах хүн биш

Админ
2020/01/15

Монгол Улсын Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэгийг цагдаагийн байгууллагаас эрэн сурвалжилж эхэлсэн.  Түүний талаар АН-ын дарга С.Эрдэнээс  энэ талаар тодруулахад  “Ч.Сайханбилэгийг хувь хүнийх нь хувьд сайн мэднэ. Оргож зугтаах хүн биш. Одоогоор тэр хүний талаар мэдээлэл авсан зүйл алга. Монгол улсын Ерөнхий сайд байсан хүн арай ч ийм ёс зүйгүй, хууль зөрчсөн асуудал гаргахгүй байлгүй. Тэр хүнийг гэм буруутай эсэхийг нь одоогоор тогтоогдоогүй байгаа шүү дээ. Шүүхээр гэм буруутайг нь тогтоогоогүй үед хэнийг ч гэм буруутайд тооцохыг хориглодог. Сүүлийн үед манайд нэг муухай арга түгээмэл хэрэглэгддэг болж. Хэн нэгнийг олон нийтийн сүлжээгээр байхгүй болтол нь харлуулдаг. Лхүмбэ, Гэндэнгийн хэргийг тухайн үед нийгэм даяар баахан цуу тарааж байгаад бүгдийг нь буудаж, хэлмэгдүүлдэг байсан. Яг нь ийм юм болоод байна шүү дээ” гэсэн байна. 
 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна