Халдашгүй байдлын дэд хороо хаалттай хуралдав

Админ
2020/01/17

Улсын Их Хурлын гишүүний халдашгүй байдлын дэд хороо өнөөдөр (2020.01.17) хаалттай хуралдаж, Улсын Ерөнхий прокуророос ирүүлсэн мэдээллийг сонссон байна.

 

Тус дэд хорооны бүрэлдэхүүнд Улсын Их Хурлын 5 гишүүн харьяалагддаг.

 

Улсын Их Хурлын гишүүн Д.Лүндээжанцан, Ч.Улаан нар гадаад улсад албан томилолтоор ажиллаж байгаа учир өнөөдрийн хэлэлцсэн асуудлыг Дэд хороо бүрэн бүрэлдэхүүнээрээ хэлэлцэх нь зүйтэй хэмээн үзсэн тул хуралдааныг завсарлуулсан болохыг Улсын Их Хурлын гишүүн Ц.Нямдорж мэдээллээ хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.  


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна