Н.Номтойбаярын бүрэн эрхийг түдгэлзүүлэх хурал дахин хойшиллоо

Админ
2020/01/20

Улсын ерөнхий прокурор Б.Жаргалсайхан УИХ-ын гишүүн Н.Номтойбаярын бүрэн эрхийг түдгэлзүүлэх саналыг Их хуралд хүргүүлсэн талаар бид мэдээлж байсан.  

 

Уг саналын хариуг хуулийн дагуу өнгөрсөн долоо хоногийн баасан гарагт хүргүүлэх байсан ч Дэд хорооны гишүүдийн ирц бүрдээгүйн улмаас хугацаандаа өгч чадахааргүй болсныг Хууль зүйн сайд Ц.Нямдорж мэдэгдсэн. Ингэхдээ энэ асуудлыг ирэх долоо хоногт шийдвэрлэнэ,  ХХААХҮ-ийн сайд Ч.Улааныг дуудаж магадгүй гэсэн. Тэгвэл тус хорооны хурал дахин хойшилжээ.

 

 Учир нь Ч.Улаан энэ сарын 24-ныг хүртэл гадаад томилолттой байгаа аж. Тиймээс түүнийг ирэхээр тус дэд хороо бүрэн бүрэлдэхүүнээрээ хуралдах аж. Австрали улсад болсон Ази, Номхон далайн орнуудын парламентын 28 дугаар чуулганд оролцсон Д.Лүндээжанцан гишүүн өчигдөр эх орондоо ирсэн байна. 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна