LIVE: С.Эрдэнэ: Д.Эрдэнэбат казино тоглоогүй, сонирхоод ороод гарсан

Админ
2020/01/20

Амралтын өдрүүдэд нэр бүхий улстөрчид казино тоглосон гэх дуулиан дэгдсэн билээ. Тодруулбал УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн, АН-ын зөвлөлийн дарга Д.Эрдэнэбат нар Австралийн Холбооны улсын Сидней хотын “Старс” казинод байх зураг нь тарсан юм.

 

Өнөөдөр АН-ын зөвлөлийн дарга Д.Эрдэнэбат казинодсон талаараа тайлбар хийнэ гэх мэдээлэл тарсан ч одоог хүртэл хийгээгүй байна. Харин түүний өмнөөс АН-ын дарга С.Эрдэнэ “С.Эрдэнэбатыг казинодсон гэх асуудал яригдаад байна. Яг үнэн бодит нотолгоо хараахан байхгүй байна. Өглөө С.Эрдэнэбаттай энэ талаар ярьсан. Тэр казинод ямар нэгэн тоглолт хийгээгүй.

 

 Хувь хүнийхээ хувьд сонирхоод гарсан нь үнэн гэсэн тайлбар хийсэн. Ер нь хаа ч гэсэн дэлгүүр, хоршоо мэтийн зүйлээр ороод гарах нь байдаг нь үзэгдэл. Хүн өөрөө зөвхөн сонирхоод гарсан төдийд хэн нэгэнтэй асуудал яриад байх шаардлагагүй байх. Ямар нэгэн хууль зөрчсөн эсэх нь тогтоогдоогүй байна. Ажиллаж байгаа казиноогоор ороод гарах нь хууль зөрчихгүй” гэх тайлбарыг өгсөн байна.

 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна