Чех улсын Элчин сайдын яамны ажилтан Б.Баттүшигийг нууц ажилтан гэх мэдүүлэг өгчээ

Админ
2020/01/20


ХБНГУ-ын Дрезден хотод дипломат албаны машинаар 70 кг хар тамхи зөөвөрлөсөн Истанбулийн дэд консул Б.Баттүшиг нарын хэрэгт шинэ гэрч нэмэгдсэн талаар хэвлэл мэдээллийн хэрэгслүүд нь мэдээлж байна.  Тус шинэ гэрч нь ХБНГУ-аас Чех улсад суух Элчин сайдын яамны Холбооны ахлах ажилтан Уве Ж гэх хүн бөгөөд Б.Баттүшиг нууц ажилтан гэх асуудлаар холбогдож байсан, өмнө нь Монгол Улсаас Чех улс дахь ХБНГУ-ын элчин сайдын яамтай холбогдсон талаар гэрчилж, мэдүүлэг өгчээ.

 

Уве Ж гэрчийн мэдүүлэгтээ “Намайг Чех улс дахь ХБНГУ-ын Элчин сайдын яаманд ажиллаж байхад Монгол Улсын цэргийн өндөр тушаалын нэгэн хүн холбоо тогтоож, холбогдох мэдээлэл өгсөн юм. Улмаар дээрх ажилтай холбоотойгоор Германы эрх баригчидтай холбоо тогтоохыг хүссэн. Монголын цэргийн өндөр албан тушаалтны хэлж байгаагаар бол Монголын Элчин сайдын яамны ажилтнуудын гэмт хэргийн шинжтэй үйлдлүүдийг ил болгох нууц ажиллагааг Б.Баттүшиг гүйцэтгэх болсон тул хар тамхи зөөвөрлөсөн байж болно” гэж мэдүүлсэн байна. 


Дашрамд сануулахад, яллагдагч Б.Баттүшиг өмнө нь Чех улсын нутгаар дамжин ХБНГУ-ын нутаг дэвсгэрт нэвтэрсэн гэдгээ хүлээн зөвшөөрсөн билээ. 
 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна