LIVE: Д.Тогтохсүрэн: Бид казиногийн хуулийг ярих гээд судалгаа хийж байсан юм, зүгээр сонирхсон 

Админ
2020/01/20


УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн, АН-ын зөвлөлийн дарга Д.Эрдэнэбат нар Австралийн Холбооны улсын Сидней хотын “Старс” казинод байх зураг нь тарсан юм. 


Тэгвэл УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн казинодсон тухайгаа тайлбар хийлээ. Тэрбээр “  Айлчлалын үеэр энэ сарын 17-ны өдөр УИХ-ын гишүүдийг Сидней хоттой танилцах хөтөлбөртэй байсан.

 

Энэ хүрээнд тус хотын томоохон худалдааны төв, гудамжуудтай танилцтай. Энэ хүрээнд казиногийн төвтэй танилцуулсан. Би УИХ дахь АН-ын зөвлөлийн дарга Д.Эрдэнэбат, Лүндээжанцан бид нартай хамт явсан. Бид нар казинод тоглоогүй, зүгээр сонирхсон” гэв. 

 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна