LIVE: Д.Эрдэнэбат: Казино тоглох хэмжээний мөнгөтэй ч хүн байгаагүй

Админ
2020/01/20

УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн, АН-ын зөвлөлийн дарга Д.Эрдэнэбат нар Австралийн Холбооны улсын Сидней хотын “Старс” казинод байх зураг нь шуугиан тарьсан.  УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн казинод орсон талаараа “Казинод Д.Лүндээжанцан, Д.Эрдэнэбат, элчин сайд бид дөрөв орсон. Казиногийн хууль яригдаж буй үед ямар газар байдаг гэдгийг мэдэхийг л хүссэн. Бид үзэж сонирхсон” хэмээн мэдэгдсэн бол АН-ын зөвлөлийн дарга Д.Эрдэнэбат нэр холбогдсон шуугианыхаа талаар дөнгөж сая тайлбар хийлээ. 

 

Тэрбээр “Нэр бүхий гишүүд казинонд орсон асуудлаар нэлээд шуугиж байна. Би Австралид анх удаагаа очиж байна. Энэ сарын 17-ны өдөр тус улсын аялал жуучлалын газруудаар явах төлөвлөгөөтэй байсан. “Старс” гээд аялал жуучлалын том төв байдаг юм билээ. Бид казиногоор нь ороод гарсан нь үнэн. Үүнийгээ ямар нэгэн байдлаар зөвтгөх шалтгаан алга.

 

Яг үнэндээ тэр үед биднийг ийм байдалд оруулчихна гэдгийг хэн ч санаагүй. Энэ шуугианыг далимдуулан хэн нэгнийг гүтгэж, бүү дайраасай гэж хүсч байна. Бид казинод тоглоогүй. Казиногийн асуудал монгол хэрэгжвэл нэлээд том зүйл болох юм байна. Нийгмийн уур амьсгал ямар байна вэ гэдгийг мэдэрлээ.  Би бусад орны казинод залуу байхдаа тоглож байна.  Бид Д.Тогтохсүрэн, н.Чулуунхүү, Лүндээжанцан гээд дөрвүүлээ байсан. Тоглох мөнгөтэй ч хүн байгаагүй. Манай Лүндээ гишүүнд ямар юмны мөнгө байхав дээ” гэлээ. 

 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна