Ц.Нямдорж: Казино бол ороод гардаг л газар шүү дээ

Админ
2020/01/21

УИХ-ын гишүүд гадаадад казино тоглосон гэх мэдээлэлд нэр холбогдоод байгаа билээ. УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн, АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат нар сонирхох, судлах журмаар казиногоор ороод гарсанаа хүлээсэн. Тэдэнтэй хамт УИХ-ын ахмад гишүүдийн нэг Д.Лүндээжанцан болон тус улсад суугаа Элчин сайд Б.Чулуунхүү нар байсныг ч мөн баталсан.  

 

Манай улсад казино байгуулах, мөрийтэй тоглохыг хуулиар хориглодог. Тиймээс ч Төрийн захиргааны болон үйлчилгээний албан хаагчийн ёс зүйн дүрмийн 3.1.4-т “төрийн албан хаагч гадаадад зорчихдоо мөрийтэй тоглоом (казино) тоглож, энэ төрлийн үйлчилгээний газраар үйлчлүүлэхгүй байх” хэмээн заасан. Тэгвэл УИХ-ын гишүүн гадаадад мөрийтэй тоглосон тохиолдолд ямар хариуцлага хүлээх вэ.  

 

Тэгвэл тус асуултад Хуульзүйн дотоод хэргийн сайд Ц.Нямдорж ихээхэн ундууцаж, “Юу яриад байгаа юм. Казиногийн асуудалд холбогдсон хүмүүстэй нь ярихгүй юу.  Ороод гардаг л газар шүү дээ. Шал хэрэггүй юм асууж байх юм” хэмээн хэвлэлийнхнийг шүүмжилсэн байна. 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна