Халдашгүй байдлын Дэд хорооны ажлыг Н.Номтойбаяр мэддэггүй юм

Админ
2020/01/21

Улсын Ерөнхий прокурорын зүгээс УИХ-ын Халдашгүй байдлын дэд хороонд  УИХ-ын гишүүн Н.Номтойбаярын бүрэн эрхийг түдгэлзүүлэх санал ирүүлсэн. Дэд хороо хуулийн дагуу 48 цагийн дотор шийдвэрлэж, УИХ-аар оруулах ёстой ч тус асуудал ирцийн асуудлаас болж хойшлогдоод байгаа юм. Тэгвэл Дэд хорооны дарга Ц.Нямдорж Н.Номтойбаярын асуудлыг энэ долоо хоногт багтаан шийдвэрлэхээ мэдэгдлээ.

 

Мөн Н.Номтойбаярын зүгээс тус хороонд хүсэлт тавьсан. Тэрбээр хурлыг нээлттэй явуулж, холбогдох сайдуудыг байлцуулахыг хүссэн. Тус хүсэлтийн хариуг  “Н.Номтойбаярын саналыг уншина. Гэхдээ хурлыг нээлттэй явуулах боломж байхгүй. Прокурор нууц гэсэн дардастай бичиг ирүүлсэн учраас  бүрэн эрхийнхээ хүрээнд асуудал яригдана. Халдашгүй байдлын Дэд хорооны ажлыг Н.Номтойбаяр мэддэггүй юм.

 

Прокурор энэ асуудлыг тавихдаа Дэд хорооны бүрэлдэхүүн бүрэн байна уу гэдгийг анзаарч байж үзэх ёстой байсан. Намаржин яригдсан асуудал шүү дээ. Гэтэл тооцоолол хийлгүйгээр саналаа оруулсан нь ийм байдалд хүргэсэн” хэмээн өглөө.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна