Э.Оюунболд Цагаан сарын барилдаанд зодоглох боломжгүй

Админ
2020/01/21

Ардын хувьсгалын 98 жилийн ой, Үндэсний их баяр наадмын бөхийн барилдаанд ес даван түрүүлсэн Э.Оюунболдоос допингийн дөрвөн төрлийн бодис илэрсэн. 

 

Улмаар Э.Оюунболдын аварга цолыг хүчингүй болгож, барилдах эрхийг хоёр жилээр хасах шийдвэрийг Баяр наадмыг зохион байгуулах хорооноос гаргаж, Ерөнхийлөгчид саналаа хүргүүлсэн байдаг.

 

Тэгвэл Э.Оюунболд “Өдрийн сонин”-д “Цагаан сарын барилдаанд зодоглоно” гэсэн утгатай зүйл дурдсан байсан.

 

Тэгвэл МҮБХ-ны дэд тэргүүн, Монгол Улсын заан Ц.Магалжав түүнийг сар шинийн барилдаанд барилдах боломжгүй гэжээ. 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна