Н.Номтойбаяр: Хуурамч гэрчийн “13 секундын бичлэг” гэх кино зохиол нь амилсангүй, надад ч хэлэх, илчлэх олон баримт байна

Админ
Өчигдөр 10 цаг 27 минут

Төр нийгмийн нэрт зүтгэлтэн Г.Батхүү агсны гэр бүлийнхэн өчигдөр хэвлэлийнхэнд хандаж, УИХ дахь АН-ын зөвлөлийн дарга Д.Эрдэнэбат, МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн нарт хандан нээлттэй захидал хүргүүлсэн. Ингэхдээ захидалдаа УИХ дахь Халдашгүй байдлын дэд хороо хуралдаж эхэлсэн боловч ирц бүрэлдээгүй гэх шалтгаанаар түр завсарласан талаар хэвлэлд мэдээлжээ.

 

Н.Номтойбаярын бүрэн эрхийг нь түдгэлзүүлэхээр гаргасан 3 зүйл ангийн нэг нь бидний хайрт хүү, нөхөр, аав, ах Г.Батхүү агсны талаар худал мэдүүлэг өгсөнтэй холбоотой болохыг Н.Номтойбаярын хийсэн хэвлэлд өгсөн ярилцлагаас олж мэдлээ. УИХ-ын гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх асуудлыг хуулийн дагуу шийдвэрлэхэд эрх баригч МАН манлайлан, удирдан чиглүүлж, хууль шүүхийн өмнө иргэн бүр тэгш байх нөхцөлийг хангаж, шударга ёсоор цангасан ард иргэдийнхээ хүсэл зоригт нийцсэн шийдвэр гаргахыг хичээнгүйлэн хүсч байна” гэсэн.

 

Үүний дараа УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр  УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэнд дөнгөж сая тайлбар бичиг хүргүүлжээ. Мөн “Анхны тавилт ингэж эхэлсэн. Хуурамч гэрчийн “13 секундын бичлэг” гэх кино зохиол нь амилсангүй. Маш тодорхой асуудал дээр ингэж хогийн юм хийчихээд намайг бүдрэхийг харж алга ташина гэвэл бүтэхгүй ээ. Надад ч хэлэх, илчлэх олон баримт байна. Удахгүй тв гээр өөрөө гарч хэлнэ” хэмээн жиргэсэн байна. 

 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна