Ор сураггүй алга болсон Ч.Сайханбилэг Олон улсын хуулийн фирм хөлсөлж явна

Админ
2020/01/23

Монгол Улсын Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэгийг Дубайн гэрээг үзэглэхдээ албан тушаалын байдлаа ашиглаж, бусдад давуу эрх олгосон байж болзошгүй гэх үндэслэлээр яллагдагчаар татан шалгаж байгаа. Гэвч тэрбээр шалгагдаж байх хугацаандаа  буюу өнгөрсөн наймдугаар сард өмгөөлөгчөөрөө дамжуулан шүүхэд хилийн хоригийг цуцлуулах хүсэлт гаргаж, шүүх эрүүл мэндийн байдлыг харгалзан үзэж, хилийн хориг тавьсан шүүгчийн захирамжийг хүчингүй болгосон.

 

Улмаар уг шийдвэрийн дараа Ч.Сайханбилэг эрүүл мэндийн үйлчилгээ авахаар Монгол Улсыг орхин гарсан ч өнөөг хүртэл эх орондоо ирээгүй байгаа юм. Хууль  хяналтын байгууллагаас Ч.Сайханбилэгт хуулийн хугацаандаа ирэхийг шаардаж, Интерполоор оршин сууж байгаа байршлыг нь хүртэл тогтоогоод байгаа юм. 


Тэгвэл  ор сураггүй болсон Ч.Сайханбилэг Олон улсын хуулийн фирм хөлсөлжээ.  Тодруулбал олон улсад нэр хүндтэй хуулийн фирм Amsterdam & Partners LLP-ийг Монгол Улсын ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг өмгөөлүүлэхээр хөлсөлсөн тухай тус компанийн вэбсайтад мэдээлсэн байна.  Ерөнхий сайд асан өөрт нь тулгасан хэргүүдийг улс төрийн зорилготой явуулга гэж үзэж байгаа аж.

 

“Шүүхийн хараат бус байдал, хуульт ёсонд Монгол улсын одоогийн засгийн газар халдаж байна. Ерөнхий сайд асан Сайханбилэг энэхүү уул уурхайн гэрээг байгуулахдаа ил тод, парламентаас олгосон эрхийн дагуу ажилласан гэж бид үзэж байна” гэж Amsterdam & Partners LLP фирмийн үүсгэн байгуулагч Роберт Амстердам мэдэгдсэн талаар IKON.mn сайт мэдээлсэн байна. 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна