Олон нийтийн сүлжээгээр тархаад буй банана жимс халдвар тарааж байна гэх мэдээлэл худлаа

Админ
Өчигдөр 12 цаг 12 минут

Олон нийтийн сүлжээгээр “Шинхуа эмнэлгийн Chong Ming салбарт өчигдөр шөнийн 2 цаг 23 минутанд 23 тооны хүн n7n9 вирусын халдвараар нас барсан байна” гэх мэдээлэл тархаж байна.

 

Тодруулбал насаар хамгийн том нь 25 тай, бага нь 1 настай, ICU гийн эмчийг тусгаарласан байгаа, энэ тухай ССТV 1 -ийн мэдээгээр гарсан. Энэ хугацаанд банана битгий идээрэй, ялангуяа NanHui 8424 сортын банана, NanHui-д одоогоор 13167 хүн халдвар авсан байна гэсэн мэдээлэл түгж буй.

 

Тэгвэл тус мэдээллийг үндэслэлгүй ташаа мэдээлэл болохыг тогтоосон талаар ШиньЛианг Шанхай сайтад нийтэлжээ. Эх сурвалжийн мэдээлж буйгаар Чунг Минг эмнэлэгт ийм тохиолдол гараагүй бөгөөд Шанхайд “НаньХуй 8424” сортын гадил бус тарвас тариалдаг тухай дурдсан байна. H7N9 вирус нь шувууны тахал тул жимс жимсгэнээр халдварлах боломжгүйг мэдэгдлээ.

 

Иймд ямар нэгэн үндэслэлгүй, ташаа мэдээллийг олон нийтэд түгээж, иргэдийг төөрөгдүүлэхгүй байхыг ЭМЯ-наас анхааруулсан байна. 

 

 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна